Хэнтий аймагт хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/27

Хэнтий аймаг, Галшар сумын Баянбадрал багийн “Зүүн адаг” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 26-ны өдрийн 19:15 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 22:15 цагт очиход орон нутгийн иргэд 300 га талбай шатаж байсныг 21:25 цагт бүрэн унтраасан байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна