Япон коронавирусний вакцины нэмэлт тунгаар 18 болон түүнээс дээш насны иргэдээ вакцинжуулна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/11

 Тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл Ковид-19 цар тахлын эсрэг нэмэлт тун вакцинд Пфайзер вакциныг хэрэглэх зөвшөөрлийг гаргах төлөвтэй байна.

Дэлхийн улс орнуудад Пфайзер вакциныг 18-аас доош насны иргэдэд дөнгөж хийж эхэлж байгаа учир нэмэлт тунгийн үр нөлөө, аюулгүй байдлыг үнэлэх хангалттай мэдээлэл вакцин үйлдвэрлэгч компанид ирээгүй байна. Иймээс нэмэлт тунг хийх насны доод хязгаарыг 18 нас байхаар тогтоосон гэж Японы Эрүүл мэндийн яамнаас тайлбар өгчээ. 

Японы Эрүүл мэндийн яам коронавирусний вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш найман сарын дараа нэмэлт тунг хийхээр төлөвлөж байна. Гурав дахь тунг ирэх 12 дугаар сард эрүүл мэндийн салбарынхнаас эхэлж хийнэ. Нийт иргэдэд хийхээс өмнө 1 дүгээр сард өндөр настай иргэдээ нэмэлт тунд хамруулахаар төлөвлөжээ.

Япон улсад одоогоор коронавирусний вакцины эхний хоёр тунг хийх насны доод хязгаар нь 12 нас байгаа юм. Японы Эрүүл мэндийн яам АНУ-ын Биотехнологийн Пфайзер компани нэмэлт мэдээлэлтэй болсны дараа нэмэлт тун хийх насны доод хязгаарыг бууруулах эсэхийг судалж эхлэхээр төлөвлөж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна