Сурагчдын амралт ирэх сарын 20-ноос ирэх оны нэгдүгээр сарын 28-н хүртэл үргэлжилнэ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/16

Хуваарь ёсоор ЕБС-ийн бүх ангийн сурагчдын хичээлийн эхний улирлын амралт ирэх сард эхэлнэ. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс  2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэл буюу нийт зургаан долоо хоног амарна.

Сурагчид дараах хуваарийн дагуу хичээллэж, амарна. Үүнд:

I улирал:
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ.
II улирал:
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.
Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гүйцнэ.
III улирал
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ
I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлнэ.
IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.
VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.

Хичээлийн жилийн I улирлын 8, 9 дэх долоо хоногт Бага, дунд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг зохион байгуулна.

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
18 дугаар зүйл.Хичээлээс гадуурх сургалтын ажил
18.1.Хичээлээс гадуурх сургалтын ажил нь суралцагчийн танхимд эзэмшсэн мэдлэг, чадварыг бататгах, баяжуулах, тэдний авъяас, сонирхлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэнэ.
18.2.Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тогтооно.
18.3.Сургуулийн захиргаа нь хичээлээс гадуурх сургалтын ажлыг дугуйлан, түр сургалт, соёл, урлаг, спортын арга хэмжээ зэрэг хэлбэрээр үлгэрчилсэн хөтөлбөр, хуваарийн дагуу холбогдох байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулна.

Мөн халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын 7 хоногийн амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулж болох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна