БНСУ руу богино хугацааны визээр зорчихыг хориглолоо

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/16

БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна. Тиймээс МИАТ компанийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн нислэгээр БНСУ руу дараах иргэд зорчих юм байна. 

Тодруулбал, Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улсруу зорчих транзит зорчигчид, БНСУ-ын иргэд, F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд болон тэдний хүүхэд,  F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч, А-1, А-2 визтэй дипломат зорилгын дагуу зорчих хүмүүс л зорчих аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна