Д.Хишигжаргал: Сэтгүүлчдийн төгөл байгуулахад 100 га газар, 50 сая төгрөг хандивлая

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/18

Өчигдөр Үндэсний шуудан сонины ерөнхий эрхлэгч, бизнес эрхлэгч Дамбын Хишигжаргал сэтгүүлчдийн төгөл байгуулахад хувиасаа 100 га газар, 50 сая төгрөг хандивлахаа хэллээ. 

Тэрээр, “Миний бие сэтгүүл зүйн салбарт ороод, өдөр тутмын Үндэсний шуудан сониныг эрхлээд долоон жил боллоо. Тиймээс шинэ нисэх буудлын орчимд байдаг aero city төслийнхөө хүрээнд авсан газрынхаа 100 га-д нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг мод тарих нөхцөлөөр хангаж, мод тарих ажлыг эхлэхэд 50 сая төгрөг өгье. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ТЭРБУМ МОД төслийг үүгээр дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Бид үр хойчдоо, байгаль дэлхийдээ үлдээх том өв нь мод тарих энэхүү үйл байг ээ” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна