Монголын төрийг “сорж” амьдардаг гэр бүл

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/18

Монгол Улс гадаад харилцааны мэргэжилтэн, дипломатын хомстолд орсон бололтой. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай АНУ-ын Сан Франциско хотноо Монгол Улсыг төлөөлөх итгэмжит консулаар томилогдов уу. Эсвэл эхнэр нь УИХын гишүүн болоод завгүй болчхоор энэ хүн тус улсыг зорив уу.

Мэдээж П.Баярмагнайгийн хувьд Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан туршлага бий. Гэвч өөрийн мэргэжлийн онцлог, эзэмшсэн чадвараар холын Америкийг зорьсон нь юу л бол.

Учир нь, түүний эхнэр Б.Баярсайхан 2019 онд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас мултрахын өмнө АНУ-ын Сан Франциско хотноо Монгол Улсыг төлөөлөх итгэмжит консул болж “дэвших”-ээр багагүй яриа, хөөрөө хийж, төрийн ордон дахь дарга нарынхаа өрөөгөөр ойр ойр зочилсон.

Ингээд 12 дугаар сард нь Б.Баярсайханыг тухайн үеийн Ерөнхий сайд УХүрэлсүх Засгийн газрын хуралдаанаар албан тушаалаас ньь чөлөөлөх шийдвэр гаргаад, түүнийхээ маргааш УИХ-ын аль нэг тойрогт нэр дэвшүүлье гэдэг тохироо хийсэн байдаг.

Товчхондоо анх Б.Баярсайхан АНУ-д консул болохоор ярьж байсан хэрнээ өдгөө өөрөө УИХ-ын гишүүн болж томроод нөхөр П.Баярмагнайгаа Сан Франциско руу үдэж буй хэрэг.

Жаахан дэгстүүлбэл бараг энэ АНУ-ын Сан Франциско хотноо Монгол Улсыг төлөөлөх итгэмжит консул гэдэг албан тушаал нь УИХ-ын гишүүн Б.Баярсайханы мэдлийнх юм уу ч гэмээр.

Монголын төр уг нь тэдний гэр бүлд өргүй л баймаар. Харин Монгол төрийн хэн нэгэн том дарга энэ гэр бүлд өртэйдээ өдгөө төлбөрөө төлөөд байна уу.

Эх сурвалж: erennews.mm



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна