АИ-92 шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдлээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/23

Уул уурхай, хүнд үйлдвэр /УУХҮ/-ийн дэд сайд О.Батнайрамдал өчигдөр "Импортлогчид АИ-92 шатахууны литр тутамд 300-400 төгрөгийн алдагдал хүлээж байна. Иймд АИ-92 шатахууныг зах зээлийн горим руу шилжүүлэх ёстой. Үүний хүрээнд Олон улсын валютын сангаас зөвлөдөг, олон оронд сайн жишиг болсон зургаан сарын дундаж, өртгөөр үнийг тооцоолох автомат үнийн тооцооллын арга руу шилжихээр боллоо. 

" гэж мэдэгдсэн билээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын мэдэгдлийн дараахан шатахуун импортлогчид АИ-92-ын үнийг 100 төгрөгөөр нэмж, 2150 төгрөг болгожээ. 

Ийнхүү шатахууны үнэ чөлөөлөх арга хэмжээ АИ-92-оор эхэллээ. Энэ нь импортлогчдод шатахууны үнийг нэмж, алдагдлаа бууруулах боломжийг олгохдоо 100,100 төгрөгөөр аажим нэмэх тогтолцоо руу оруулж байна гэсэн үг юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна