Автобусанд тамхи татсан жолоочийг торгож, сургалтад хамруулахаар болжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/24

Нийтийн тээврийн автобусны жолооч бүхээгтээ тамхи татсан зөрчилд арга хэмжээ тооцжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Автобусны жолооч О үйлчилгээнд явж байхдаа тамхи татаж, зогсоолгүй газар зорчигч буулгасан. Тиймээс хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, жолоочийг сургалтад хамруулахаар боллоо" гэв.

Мөн нийтийн тээврийн  үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна