Ч.Болортуяа: Халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 26 хувиар буурч байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/24

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар 18 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. 

Тэрээр "Халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 26 хувиар буурч байна. Түүнчлэн дархлаажуулалтын ажил идэвхжиж байна. Хэрвээ нэмэлт тунгийн хамрагдалт зорилтот бүлгийн 50 хувьд хүрвэл бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалтыг 100 хувь нээнэ. Мөн энэхүү худалдаанаар бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. БНХАУ-аас өнөөдрийн байдлаар төмөр зам болон агаарын замаар бараа бүтээгдэхүүн авч байгаа. Цаашид Эрээн, Замын-Үүдийн хилийн 0 цэг дээр дулаалгатай чингэлэг солилцох ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Ажлын хэсгийн өгсөн мэдээллээр хүнсний нарийн ногооны нийлүүлэлт тогтворжсон. Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт сайжирсан учраас үнэ бага зэрэг буурч байна" мэдээлэл өглөө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна