Жо Байден: Вакцин болон ковидийн бодлогын ачаар америкчууд илүү хөрөнгөжсөн

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/24

АНУ-ын иргэд "Ковид-19" тахал гарснаас хойш өмнөхөөсөө илүү чинээлэг болсон гэж ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ. Гэсэн ч бодит амьдрал дээр цар тахлын улмаас орлогогүй гэртээ суусан жирийн иргэд даруй ажил хайж, байрны түрээс төлөх шаардлагатай нүүр тулж байна.

Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр эдийн засгийн манлайллаа магтаж, иргэд нь тахлын өмнөх үеийнхээс илүү баяжсан цорын ганц улс бол АНУ гэж зарлажээ. Холбооны нөөцийн сан эдийн засгийг тогтвортой байлгахын тулд дижитал хэлбэрийн шинэ мөнгө хэвлэсэн байж болох ч жирийн иргэдийн гар дээр ирээгүй байна.

“Америк бол өнөөдөр эдийн засаг нь илүү томорч, гэр бүлүүд халаасандаа илүү их мөнгөтэй болсон дэлхийн цорын ганц томоохон эдийн засаг. Бид инфляцын савлагааг аль хэдийн тооцоолсон” гэж ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна. Тэрбээр цааш нь “Олон улсын хэмжээнд манай өрсөлдөгчдийн хэн нь ч өнөөдөр над шиг ингэж итгэлтэй хэлж чадахгүй. Энэ бүхэн вакцинжуулалтын хүчин чармайлт төдийгүй бидний боловсруулсан эдийн засгийн бодлогын үр дүн юм. Бид энэ бүхнийг давахын тулд маш их хичээсэн” гэжээ.

"Ковид-19" цар тахлын эсрэг засгийн газрын хариу арга хэмжээ зарим хүмүүсийн баялгийг тэнгэрт хөөргөж байсан ч өсөлтийн ихэнх хэсэг буюу 2,1 их наяд ам.доллар зөвхөн тэрбумтнуудын халаасанд нэмэгджээ. Теслагийн магнат, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгт тооцогдох Илон Маск л гэхэд 10 дугаар сарын байдлаар 209 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Харин 89 сая орчим энгийн иргэд ажилгүй болжээ.

Ерөнхийлөгч Жо Байден хэдийгээр инфляцын савлагааг урьдчилан тооцоолсон гэж хэлж байгаа ч цар тахлын улмаас ажилгүй болсон иргэдэд мөнгөний хүчний нөлөө хамгийн их мэдрэгдэж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ улам тэнгэрт хадсаар байгаатай зэрэгцэн, цар тахлын улмаас орлогогүй 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна