Б.Жаргалсайхан: Монголын театрын урлаг мандан бадрах болтугай, Мөнхөд орших болтугай

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/24

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин Б.Жаргалсайханд өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртээлээ.

Ардын жүжигчин Б.Жаргалсайхан:

"Монголын нийт үзэгч, ард түмэндээ баярлалаа. Үзэгч та бүгдийн халуун алга ташилтаар бид бүхний хөдөлмөр зүтгэл үнэлэгддэг. Тийм учраас үзэгч та бүхний биднийг үнэлсэн энэ үнэлгээг төр маань дээдэлж, Ерөнхийлөгч маань энэ цол тэмдгийг өглөө. Баярлалаа.

Багшдаа мөргөмү. ЗХУ-ын Ардын жүжигчин Анатолий Дмитриевич Папанов багшдаа мөргөе. Төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа. Дундговь аймгийн нутгийн зон олон, арван жилд хамт суралцаж байсан ангийнхаа хүүхдүүд, найз нөхдөдөө баярлалаа. Монголын театрын урлаг мандан бадрах болтугай, Мөнхөд орших болтугай!" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна