Цагдаагийн алба хаагчид 110 хүнд амьдрал бэлэглэж, цус хандивлана

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/24

Монгол Улсад Хууль зүйн салбар байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “110 хүнд амьдрал бэлэглэх, цус хандивлах” аяныг энэ оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн зохион байгуулж байна.

Аянд Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Экологийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар болон дүүрэг, орон нутаг дахь цагдаагийн газрын алба хаагчид хамрагдаад байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна