Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/25

Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ:Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2021 оны 11 сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул,  голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна