Төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, амиа хорложээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/25

Өнгөрөгч шөнө /2021/11/25/ 02:40 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт оршин суух 41 настай эрэгтэй Б нь салсан эхнэртэйгээ маргалдаж, улмаар ZKK-600 маркийн галт зэвсгээр хашаан дотроо иргэн Д-н гар руу буудан, гэртээ орж төрсөн хүүхдүүд болох 7 настай эмэгтэй Н, 9-н настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д нарын гурван хүүхдээ буудаж амь насыг нь хохироон, улмаар өөрийнхөө толгой тус газар буудаж амь насаа хохироосон ноцтой хэрэг гарчээ. Хэргийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 41 настай Б нь нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэмт хэрэгт ашигласан галт зэвсэг нь бүртгэлгүй буу байсан нь тогтоогджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна