Жүдоч Г.Отгонцэцэг зодог тайллаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/25

“Рио-2016” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан Улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэг зодог тайллаа.

2015 оны нэгдүгээр сард Монгол болон Казахстаны жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний хүрээнд Казахстан Улс Г.Отгонцэцэгийг өөрийн улсынхаа нэр дээр барилдуулах санал тавьсан билээ. Тийнхүү тэрбээр дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорьсон юм.

Тэр цагаас хойш буюу Риогийн олимпын дэвжээнээс хүрэл, 2017, 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Монголчууд төдийгүй Казахстанчуудыг баярлуулсан билээ.

Мөн Азийн наадам (2018), Универсиад (2017)-д эхний гуравт багтаж байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна