МАН-ын дарга, ирэх сарын 6-аас эхлэх их хурлаас тодорно

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/25

Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: 12 дугаар сарын 6, 7-нд болох XXX их хурлаар намын даргыг сонгох, намын дүрмийн өөрчлөлт, хяналтын ерөнхий хороог байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулна. Сонгогдог парламентын тогтолцоог улам бүр төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл танилцуулна гэж мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна