Ц.Цэрэнпунцаг: Хятад компанид зарагдсан газарт “Богд зонхова“ хөшөө барих гэж байсанд баяртай байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/25

“Богд Зонхова” бурханы хөшөөг 32 тэрбумаар барихаар 2022 оны төсөвт суулгасан нь нэлээд асуудал дагуулж буй. Улмаар уг асуудлыг гурван гишүүн оруулж, ирсний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг болж таарсан юм.

Тэгвэл тэрбээр дөнгөж сая уг асуудлаар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг "Зураг төсөл нь нарийвчлан гараад мөнгө нь 32 тэрбум төгрөг болсон тухай Барилга хөгжлийн төв тайлбарласан. Соёлын яам ч уг тайлбарыг өгсөн шүү дээ.

Мэдээж 32 тэрбум төгрөг болж өссөнийг нь мэдсэн. Энэ төслийг уулын орой буюу Залаатын аманд хэрэгжүүлэхээр болсон байсан. Гэвч уулын оройд бүтэхгүй л дээ. Үүнийг барих компани ч байхгүй. Дэд бүтэц ч байхгүй. Тиймээс Үндэсний соёл амралтын хүрээлэн юм уу өөр газар хийе гэж яриад Тасганы овоонд барихаар болсон. Өвчин зовлонтой үед, ковидын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна.

Боловсрол, эрүүл мэндэд их наяд, их наядаар нь төсөв тавилаа шүү дээ. Үүнийг сайн анхаарах ёстой шүү. Яг хэрэгтэй зүйлдээ зарцуулагдаж байна.

Европт 4, 5 дахь давлагаа эхэлж байна. Цаашдаа 6, 7 гээд явахыг үгүйсгэхгүй. Бидний амьдрал үргэлжилж байна. Коронавирусийн хажуугаар жуулчид ирээд юу үзэж харах уу. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйл байх ёстой. Энэ том төсөл явах ёстой. Улсаас нэг ч төгрөг гараагүй.

Хүмүүс өвдөж зовохоороо ганданг, хурим найраа хийсэн ч Жанрайсаг бурхандаа мөргөөд гардаг. Тэгэхээр жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд Гандандаа л очно. Тэгэхээр энэ газраа сэргээж, нүүр улайхааргүй болгох хэрэгтэй.

Харин ч хятад компанид зарагдсан байсан газарт "Богд Зонхова" цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Монголоо алдах сонирхол хэнд байна вэ.

Хэрэгтэй болоод л УИХ-аар шийдвэрлэсэн" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна