Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийг АТГ-т шалгагдаж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/25

Увс аймгийн Монгол Ардын Намын Хорооны Тэргүүлэгчид хуралдаж, аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хууль бус үйлдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилахаар болсон байна. 

Тодруулбал, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нь Төрийн албаны хууль зөрчиж 90 гаруй төрийн албан хаагчдыг хохироосон нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтаар илэрсэн. Мөн хамаарал бүхий этгээдүүддээ Улаангом хотын А зэрэглэлийн газруудыг эрх мэдлээ хэтрүүлэн хууль бусаар олгосон нь АТГ-т хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Тиймээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлмэгц Монгол улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна