Т.Доржханд: Улсын төсөв 76 тойрог руу тараагдаж, соёлын төв, цемент, хөшөө дурсгал болдог

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/25

УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгуулийн холимог систем рүү шилжих үндэслэл, шаардлагын талаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Төсөв хэлэлцэх үеэр нэг зүйл тодорхой болсон. Татвар төлөгчдийн мөнгө хаашаа очдог, үр ашиг байна уу, цаашид ийм байдлаар явах уу гэсэн олон асуулт иргэдээс ирсэн. Үүнийг яаж өөрчлөх талаар хүмүүс байр сууриа илэрхийлж байна.

Манай улс 30 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр томоохон бүтээн байгуулалт хийсэнгүй. Эх үүсвэрүүд дандаа 76 тойрог руу тараагдаж, тэндээ соёлын төв, цемент, хөшөө дурсгал болдог. Цахилгаан станц, төмөр зам алга. Олон сайхан төсөл ярьдаг. Зэс угаах үйлдвэр барьж, төмрөө боловсруулж, хотоо тэлнэ гэж ярьдаг ч дэд бүтэц санхүүжилт байхгүй.

Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг хотоо тэлэхгүй бол шийдэх ямар ч боломжгүй. Ирэх 30 жилд өмнөх жилүүдийн алдаагаа давтах уу гэдэг ирмэг дээр байна. Эдгээр асуудлыг үндсээр нь шийдэх зүйл нь сонгуулийн тогтолцоо юм. 76 гишүүний 50 хувь буюу 38 гишүүнийг нэг тойргоос сонгодог байя. Үлдсэн 50 хувь нь тойргоо төлөөлнө. Нийт гишүүдийн 50 хувь нь улсынхаа эрх ашигт нийцсэн төслүүдийг дэмжиж кноп дардаг болъё. Өөрөө дахин сонгогдохын тулд тойрог дээр кноп дардаг баймааргүй байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна