Нас барсан гэх эр цогцос хадгалах газар "амилжээ"

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/25

Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэх хүмүүс оршуулгын ёслолын үеэр гэнэт ухаан орох, эсвэл цогцос хадгалах газар сэрэх зэргээр төрөл төрөгсдөө цочирдуулсан тохиолдол дэлхий дээр цөөнгүй гарсан байдаг.

Тэгвэл энэ сарын 29-нд Энэтхэг улсын иргэн Шрикеш Кумар гэх залуу шарил хадгалах газар гэнэт "амилсан" хачирхалтай тохиолдол гарсан байна. Тодруулбал энэ сарын 19-ний Баасан гарагт  Шрикеш Кумарыг мотоцикл мөргөжээ. Осол болсон газарт ирсэн түргэний эмч нар түүнийг эмнэлэгт хүргэж, анхны тусламж үзүүлсэн ч ослын улмаас авсан шархаа даалгүй амиа алдсан хэмээн тэмдэглэжээ. Улмаар Кумарын цогцсыг шарил хадгалах газарт хүргэсэн байна.

Төд удалгүй Кумарын төрөл төрөгсөд болон цагдаа нар задлан шинжилгээний бичиг баримтыг бүрдүүлэхээр цогцос хадгалах газарт ирэхэд үхсэн хэмээгдэж байсан залуу "амилжээ".

Холбогдох байгууллагаас амьд хүнийг нас барсан гэж зарласан түргэн тусламжийн эмч нарын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа талаар LADbible мэдээллээ. 

Эх сурвалж: gogo.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна