С.Амарсайхан: Гадаадаас ирж буй иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана

Т.Алтансүх | Yazguur.mn
Өчигдөр 13 цаг 26 минут

Улсын онцгой комисс өнөөдөр 11:00 цагт хуралдаж гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.

Коронавирусийн шинэ хувилбар Омикрон вирус одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонгконг, Израйль улсуудад бүртгэгдээд байна. Өмнө нь альфа, бетта, гамма, дельта гээд дөрвөн хувилбарууд байсан бол ийн нэгээр нэмэгджээ.

Шинэ хувилбарын тархалтаас сэргийлэх, гадаадаас ирэх хүмүүсийг хэрхэн нэвтрүүлэх, мутацид орсон хувилбарын эсрэг авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэж гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.

Шадар сайд С.Амарсайхан:

Эрдэмтэд шинэ хувилбар омикроныг судалж эхэлсэн ба эцсийн байдлаар судалгааны дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Асуудалд тайван хандаж, сандрахгүй байхыг хүсье. Өнөөдрийн хуралдаанаар дараах арга хэмжээг авлаа. 

  • Халдвар тархсан улсаас ирж байгаа болон тухайн улсаар дайран ирж байгаа гадаадын иргэдийг хүлээн авахгүй.
  • Харин өөрийн улсын иргэдээ /өөрийнх нь зардлаар/ тусгаарлалтад 10 хоног байлгах
  • Өнөөдөр ирэх 200 гаруй энхийг сахиулагчдыг цэргийн амралтад 14 хоног тусгаарлана
  • Нисэх онгоц, авто замын боомт орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авна
  • Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, аялсан бол иргэн ирээд 10 хоног тусгаарлагдана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна