16 айлын сууцанд нэвтрэн их хэмжээний хохирол учруулсан этгээдийг илрүүлжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/29

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны зургаадугаар сараас хойш 16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлжээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяат, өмнө нь зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 31 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй. Дээрх этгээд нь хэргийг үйлдэхдээ камергүй, харуул хамгаалалтгүй айл өрхүүдийг сонгож нэвтрэн ордог байна. Иймд иргэд та бүхэн гэр, орон сууцандаа хяналтын камерын систем суурилуулах, хөршийн холбоогоо сайжруулахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна