Таван настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон ноцтой осол гарчээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/30

Өчигдөр 17 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн нэгдүгээр хороо орчимд ээжтэйгээ явган хүний замаар явж байсан таван настай хүүхдийг  "Bongo" маркийн машин мөргөж амь насыг нь хохироожээ. 

Улсын дугааргүй дээрх тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г нь урьдчилсан байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогджээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлснийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна