Б.Одсүрэн: Туул голын даланг эвдэж сүйтгэсэн юм байхгүй

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/30

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах зориулалттай инженерийн байгууламж болох Туул голын үерийн хамгаалалтын даланг нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нурааж байгаа. Захирамж нь зам тавих юм. Тус замыг тавих явцдаа Улаанбаатар хотын оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, үерийн хамгаалалтын даланг аюултай түвшинд хүртэл намсгаж бүтцийг өөрчилж, нурааж байна гэх мэдээлэл цацагдсан.

Энэ асуудалд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хариулт өглөө. Тэрбээр ““Хан хиллс” хотхоноос баруун тийш гарсан Туулын гүүр хүртэлх нэг км замын ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна. Далангийн ажил бол маш нарийн бөгөөд үе, шат дараалалтайгаар нягтаршуулах үйл ажиллагаа явдаг. Даланг эвдэж, сүйтгэнэ гэсэн тооцоолол байхгүй. Харин далангийн түвшнийг дээшлүүлж, замынхаа ажлыг дуусгана гэсэн байр суурьтай байна” гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна