Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/12/01

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн “Рашаант” гэдэг газар арваннэг дүгээр сарын 30-ны өдрийн 06:58 цагт 3.7 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 07:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. 

Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар тус сумын Засаг даргын тамгын газраас мэдээлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна