Маргаашаас их, дээд сургуулиудад дархлаажуулалтын цэг ажиллахгүй

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/12/01

Дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдах иргэдийн идэвхийг сайжруулах, иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор явуулын түр цэг ажиллуулж буй. Харин их, дээд сургуулиудад ажиллаж буй дархлаажуулалтын цэг маргаашаас татан буугдах тул оюутан, залуус, багш, ажилчдыг дархлаа сэргээх нэмэлт III тундаа идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриалж байна.

Одоогоор 75 их, дээд сургуульд нийт 138.822 оюутан суралцаж байгаагийн 19.800 орчим нь III тундаа хамрагджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна