Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/12/01

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн өчигдөр /2021.11.30/ Австрали Улсын Амбан захирагч Дэвид Хөрлид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Элчин сайдаар  ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв. Ирэх онд тохиох Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хоёр талдаа өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө байгаагаа тэрээр мөн илэрхийлэв.

Амбан захирагч Д.Хөрли Элчин сайд Д.Даваасүрэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Элчин сайдтай санал нэг байгаагаа тэмдэглэв. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн нэгдмэл үнэт зүйлст тулгуурлан амжилттай хөгжиж буйг дурджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна