Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан этгээдийг АНУ-аас баривчлан эх оронд нь авчиржээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/12/01

АНУ улсаас Монгол Улсад оршин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн интернет банканд удаа дараа хууль бусаар халдаж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан МУ-ын иргэн “О” гэгч этгээдийг ЭЦА-аас интерполын шугамаар ОУ-д эрэн сурвалжилж байсан. Тэгвэл өнөөдөр түүнийг АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Уг этгээд нь 2018 онд АНУ очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернет банкруу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан юм.

Тухайн этгээд нь гадаад улсад амьдардаг байсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас ОУ-н хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан бөгөөд. Үүний үр дүнд өнөөдөр уг этгээдийг АНУ-аас Монгол Улсад албадан авч ирсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр 100 орчим үйлдлээр иргэдэд тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан аж. Түүний учруулсан хохирлыг эцэслэн тогтоохоор ЭЦА ажиллаж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна