К.Ж.Токаев: Казахстан улс эмх замбраагүй байдлыг хяналтдаа авахаар ажиллаж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/08

Казакстаны Ерөнхийлөгчийн өчигдөр хийсэн мэдэгдэл олон улсын хэвлэлийн анхаарлыг татлаа. Тус улсын төрийн тэргүүний хүсэлтийн дагуу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнууд түр хугацаанд энхийг сахиулагч цэргийн хүчээ Казахстанд оруулж эхлээд байна.

Эмх замбараагүй байдал хараахан намжаагүй ч Казакстаны Ерөнхийлөгч Кассым Жомарт Токаев үйл явцыг хяналтдаа авахаар бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр "Казахстан улс 30 жилийн өмнө тусгаар тогтнолоо олж авснаас хойших хамгийн хүнд хэцүү цаг үе болоод эсэргүүцэл тэмцэлтэй тулж байгаа"-г мэдэгдлээ.

Кассым Жомарт Токаев" Эмх замбараагүй байдлыг намжаах ажиллагаа үргэлжилж байна. Зэвсэгт этгээдүүд гал нээж, гэмт хэрэг үйлдсээр байна. Бид эсэргүүцэгчидтэй эцсээ хүртэл тэмцэх болно. 20 гаруй мянган эсэргүүцэгч, дээрэмчид Алматы болон бусад хотууд руу дайрч байна. Тэдний энэ үйлдлүүд нийгмийн обектуудад халдах төлөвлөгөөтэй байсныг илтгэж байна. Улс орондоо эмх журам тогтоохын тулд цэргийн хүчинд илүү их эрх мэдлийг өгч байна. Тэмцэгчдийн бүх шаардлагыг хүлээн авч байгаа боловч зэвсэгт эсэргүүцэгчидтэй хэлэлцээ хийх ямар ч төлөвлөгөө байхгүй байна" гэж ярилаа.

Казахстаны төрийн тэргүүн ард түмэндээ хандаж үг хэлэх үеэрээ тус улсын зарим бүс нутагт интернет холболтыг тодорхой хугацаанд асаах чиг үүргийг холбогдох албанд өгсөн. Энэ шийдвэр нь иргэдэд эерэгээр нөлөөлнө гэж итгэж байгаагаа илэрхийллээ.

Гэхдээ олон нийтийн сүлжээгээр зохиомол гүтгэлэг, доромжлол, турхирсан мессежийг нийтлэхгүй байхыг ард иргэддээ анхааруулж байна. Хэрвээ ийм төрлийн мэдээ, нийтлэл илэрсэн тохиолдолд зохиогчийг нь илрүүлж, шийтгэх арга хэмжээ авна гэдгээ мөн илэрхийлжээ.

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад ОХУ, Беларусь, Армин, Казахстан, Киргиз болон Тажикстан зэрэг зургаан орон багтдаг. Уг байгууллагын гишүүн орнуудаас тухайлбал, ОХУ 3000, Беларусь 500, Тажикистан 200, Армени 70 цэрэг Казахстан улсад илгээхээр төлөвлөж байна.

Тус байгууллагын хувьд 30 жилийн түүхэнд анх удаа гишүүн орны хүсэлтээр цэрэг оруулж байгаа нь энэ болж байна.

Өчигдөр Армений Ерөнхий сайд Никол Пашинян ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих үеэрээ Казакстаны нөхцөл байдал болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хүрээнд цаашид хамтарч авах арга хэижээний талаар хэлэлцсэн байна. Энэ тухай Арменийн Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээлснийг Оросын "ТАСС" агентлаг дамжууллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна