Л.Энх-Амгалан: Омикрон хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/10

ЕБС-ийн сурагчдын амралт 2021 оны арванхоёрдугаар сарын 18-наас эхэлж 2022 оны  хоёрдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилж байна. Сүүлийн өдрүүдэд ковид-19 халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа үед хичээл сургалтын үйл ажиллагааг ямар хэлбэрээр  явуулах талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Тэрээр “Хоёр долоо хоногийн дараа халдварын давлагаа ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Хоёрдугаар сарын эхний долоо хоногт хичээл ордгоороо орно. Харин түүний дараах 2-3 долоо хоногт омикроны давлагаа, өвчлөл ямар байхаас шалтгаалж сургуулиуд хичээлээ ямар байдлаар явуулах талаар УОК, Засгийн газрын хэмжээнд тодорхой хувилбаруудыг хэлэлцэнэ. Хэрэв омикроны хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар урьдчилж хэлэхэд эрт байгаа учраас 3 долоо хоногийн дараа хичээл эхлэх үед нөхцөл байдал ямар байхаас шалтгаалаад хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг тухайн үед нь шийднэ” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна