Н.Баярмөнх: Баянзүрх дүүрэг "МАШИНТАЙ ХУДАЛДАА" эрхлэгчдийг дэмжинэ

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/10

Баянзүрх дүүрэгт Нарантуул, Баянзүрх, Сандэй гэх мэт томоохон худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч бизнес эрхлэгчдийн худалдаа эрхлэх боломж бололцоо муудаж зам дагуу автомашины тээшнээсээ иргэдэд худалдаа үйлчилгээ үзүүлэх явдал ихэссэн.

Үүнийг дүүрэг орон нутгаас нэгдсэн зохион байгуулалтаар хангаж шийдвэрлэхийн тулд тодорхой байршилд "МАШИНТАЙ ХУДАЛДАА" арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Зам дагуу замбараагүй худалдаа үйлчилгээ үзүүлэх, торгуулах гэх мэт зүйлс ард хоцорч бизнес эрхлэгчид тусгайлан заасан цэг дээрээс машинтайгаа худалдаа үйлчилгээ үзүүлэх боломж бололцоо бүрдэнэ. Харин худалдаа эрхлэгч нар маань хог хаягдлаа хаях тал дээр нэг ойлголттой болж, цэвэр цэмцгэр үйлчилгээ явуулах шаардлагатай.

Коронавирусын цар тахалтай тэмцэж эхэлсэн цагаас хойш нэг ч гэсэн бизнес эрхлэгчийн ажил амьдралыг дэмжих тал дээр Баянзүрх дүүрэг онцгой анхаарч ажиллаж ирсэн. Цаашид ч мөн адил бизнес эрхлэгчдээ бүх талаар нь дэмжиж ажиллах болно.

Машинтай бизнес эрхлэгчдийн худалдаа эрхлэх байршил, мөрдөх журмыг удахгүй мэдээлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна