“Монголын сайхан бичигтэн-2021” улсын уралдааны шилдгүүд шалгарлаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/10

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины редакцаас зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” 25 дахь удаагийн улсын уралдааны шилдгүүд өнөөдөр шалгарлаа.

Энэ удаагийн “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцсон оролцогчдын шилмэл бүтээлийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд гаргаж, Соёлын сайд Ч.Номин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “МОНЦАМЭ” агентлагийн дарга Г.Амартүвшин, “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа нар шагнал гардууллаа.

Монголын сайхан бичигтэн улсын уралдаан 7 ангиллаар явагдаж, шилгүүд шалгарсан юм. Мөн энэ үеэр шилдэг сурагчдад Засгийн газрын буцалтгүй тэтгэлгээр МУИС, МУБИС-д суралцах урилга гардуулав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна