Т.Санчир: Миний хувьд дахиж ийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/13

Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн Эрдэнэтийн Уурхайчид багийн тоглогч Т.Санчир өчигдөр Тэнүүн Өлзий металл багтай хийсэн тоглолтын дараагаар багийн тоглогчоо өшиглөх үйлдэл гаргасан нь сагсан бөмбөг сонирхогчдийн дургүйцлийг хүргээд амжсан билээ.

Т.Санчирийн хувьд уг асуудал өөрийн цахим хуудаснаа уучлал хүсжээ.

Тэрээр, "Өдрийн мэнд. Өчигдөр орой тоглолт дуусаад ёс зүйгүй үйлдэл гаргасан нь миний буруу! Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусаас уучлалт хүсч байнаа! Яг болсон явдал нь: Манай багийн хувьд лигийн бэлтгэлдээ 9 сараас хойш хамрагдсан. Энэ хугацаанд 8аас 9 удаа шалтгаангүй бэлтгэл тасалж, баг хамт олноо хүндлэхгүй! Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан! Манай багийн 2 тоглогч ар гэрийн асуудалтай, тамирчид дутуу үед ийм шалтгаанаар чухал тоглолтын урд өдөр бэлтгэл тасалсанд бухимдлаа шууд илэрхийлсэндээ дахин уучлалт хүсч байна! Миний бие 2006оноос Дээд лигийн тэмцээнд тоглож эхэлсэн ах нар, багш дасгалжуулагч, баг хамт олныхоо үгийг сонсож хүлээж авч ирсэн. Дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна!" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна