БНХАУ-ын Тяньжин хотын оршин суугчдыг коронавирусний шинжилгээнд дахин хамруулж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/13

БНХАУ-ын Тяньжин хотын эрх баригчид лхагва гарагт 77 хүн коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон гэж мэдэгдлээ. Өвлийн олимпын наадам болох Бээжингээс 110 км-ийн зайд оршдог хөрш хотын оршин суугчид хоёр дахь шатны шинжилгээ өгч эхэлжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн албаныхан халдвараас сэргийлэхийн тулд хотын 13 сая гаруй оршин суугчдад PCR-ын шинжилгээг дахин хийж байна. Ням гарагт тус хотод омикрон хувилбарын хоёр тохиолдол илэрсэн.

Бээжин сар хүрэхгүй хугацааны дараа өвлийн олимпын наадмыг нээх гэж байна. Хот хоорондын хүмүүсийн урсгалыг хязгаарлах үүднээс Тяньжин-Бээжин чиглэлийн өндөр хурдны галт тэрэг, автобусны үйлчилгээг түр зогсоосон байна.

Дотоодын Хэнань мужид мөн омикрон хувилбар олон нийтэд чимээгүй халдварлаж байгаа магадлал өндөр байгааг тогтоожээ.  Шаанси мужийн Сиань хотод дельта хувилбар тархсан тул 13 сая орчим оршин суугч гурван долоо хоногийн турш хөл хорионд байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна