Үндсэн хуулийн барилдаанд Монгол Улсын харцага О.Хангай түрүүллээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/13

Шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн өнөөдөр /2022.1.13/ болж, Ховд аймгийн Буят сумын харьяат Монгол Улсын харцага О.Хангай найм даван түрүүллээ. Харин Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол Улсын гарьд М.Бадарч үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн зэрэг сумын харъяат Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий, Өвөрхангай аймгийн Зүүн Баян Улаан сумын харъяат Монгол Улсын начин Б.Цэдэнсодном нар шалгарлаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна