Таксины жолоочийг хутгалж амь насыг нь хөнөөжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/13

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо Нарангийн гол орчмоос гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй иргэний цогцос олджээ.

Тодруулбал, талийгаач нь 42 настай бөгөөд таксины жолооч хийдэг байсан аж. Амь хохирогчийн цээжин тус газарт хутганых байж болзошгүй гурван шарх байсан бөгөөд зүрхэн тус газартаа авсан шархаа дийлэлгүй амьсгал хураасан байна.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжилж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна