Монгол охиныг гадуурхсан Солонгос охидод ял эдлүүлэхээр болжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/14

БНСУ-д суралцдаг монгол охиныг сургуулийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхаж, дээрэлхсэн хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өчигдөр болж, хүчирхийлэл үйлдсэн охидыг хүүхдийн хорих ангид ял эдлүүлэхээр болжээ.

БНСУ-ын Ульсан хотын прокурорын зүгээс 2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд яллагдагч хоёр охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн хоёр охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөөд байсан юм. Хэргийг шударгаар шийдвэрлүүлэхээр Гадаад иргэдийг хамгаалах ТББ, хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-н хэвлэл мэдээлэлд гомдол гаргасан нь олон нийтийн зүгээс дэмжлэг авсан билээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна