Сүүлийн 24 цагт 2010 тохиолдол бүртгэгдлээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/14

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 2010 хүнээс Ковид-19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1454 нь Улаанбаатар хотод, 531 нь орон  нутагт, зөөвөрлөгдсөн 25 тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн хоногт халдварын улмаас:

  • 61-80 насны хоёр,
  • 80-аас дээш насны нэг хүн баржээ.

Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нийт нас баралтын тоо 2009 байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5889 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 22221 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн- 1698
  • Хүндэвтэр- 3450
  • Хүнд- 712
  • Нэн хүнд- 35


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна