Ц.Билэгтсайхан: Омикрон хувилбар маш өндөр эрсдэлтэй байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/14

Ковид19 халдварын тархалттай холбоотой мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан омикрон хувилбарын үед авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Ковид19 халдварын тохиолдлын тоо сүүлийн долоо хоногт эрс нэмэгдэж байна. Дотоодод омикроны хувилбар оношлогдож байгаа. Тиймээс бид хариу арга хэмжээгээ өөрчилж байна. ДЭМБ-ээс өгч байгаа удирдамжууд болон манай улсын ЗГУОКЭМЯ-наас гаргаж байгаа тушаал шийдвэр цаг үеийн нөхцөл байдалтай уялдаад өөрчлөгдсөн. Өмнө нь хилийн тандалтын хариу арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байсан. Харин одоо тандалт, сэргийлэлтийн чиглэлээр хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хоёрдугаарт, вакцинжуулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гуравдугаарт, нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ авч байна. Үүний дараа хилийн тандалт, эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авч ажиллаж байна.  

Магадлалын хувьд шинэ хувилбар маш өндөр эрсдэлтэй байна хэмээн үнэлгээний дүн гарсан. Энэхүү үнэлгээг үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээгээ тодорхойлно. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна