Ж.Нарангэрэл: Иргэд гэртээ өөрийгөө тусгаарлаад, эмчийн зөвлөгөөгөөр эмчлүүлэх боломжтой байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/14

ЭМЯ-наас Омикрон хувилбарын тархалт болон орны зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл "Омикрон хувилбар нь голчлон 

  • хамар битүүрэн
  • хоолой аргах
  • хоолой өвдөх
  • хуурай ханиалгах шинж тэмдгээр илэрч байна.

Харин хүүхдүүдэд амьсгал бачуурах, хоолой сөөх шинж тэмдэг ихэвчлэн илэрч байна. Эдгээр нь томуу, томуу төст өвчинтэй төстэй байгаа юм. Шинж тэмдэг 5-7 хоног үргэлжилж байгаа юм. Манай улсад дөрөвдэх давлагаа эхэлж байгаатай холбоотойгоор бид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн эмнэл зүйн байдлыг тандаж байна. Мөн дельта хувилбараас эмнэл зүйн тандалт нь өөр байгаа эсэхийг судалж байгаа. Үүнээс харахад, дельта хувилбарын үед хүндрэх эрсдэл өндөр байсан. Харин омикроны хувьд энэ эрсдэл харьцангүй бага байна. Өөрөөр хэлбэл, ихэнх хүн эмнэл зүйн хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Тиймээс иргэд гэртээ өөрийгөө тусгаарлаад, эмчийн зөвлөгөөгөөр эмчлүүлэх боломжтой байна. Энэ халдварын үед өвөрмөц эмчилгээ шаардлагагүй. Тиймээс шинж тэмдгийн эмчилгээ буюу амин дэм ууж, өвдөлт намдаах, халуун бууруулах эм хэрэглэх нь зүй. 

Эрсдэлт бүлгийн хүмүүс буюу халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэлтэй иргэдэд хүүхдийн хамруулж байгаа. Тэр тусмаа вакцин хийлгээгүй буюу 12-оос доош насны хүүхдүүд эрсдэлтэй байна. Түүнчлэн өндөр настнууд болон архаг хууч өвчтэй иргэд халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэлтэй. Тиймээс эмнэлгийн байгууллагууд эрсдэлт бүлгийг иргэдийг аль болох түргэн хугацаанд эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна