Ахмадуудын дансанд "Насны хишиг" орлоо

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/14

"Насны хишиг"-ийн олголт өчигдөр хийгдсэн болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгодог билээ. Энэ удаад "140 орчим мянган ахмадын дансанд шууд шилжүүлэг хийгдсэн. Жилийн өмнө ахмадуудыг дансжуулах, картжуулах ажлыг банкуудтай хамтран зохион байгуулж, цар тахлын хатуу хөл хориог хамтдаа даван туулж байна" хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа фэйсбүүк хуудастаа бичжээ. 

Шинээр 65 нас хүрч байгаа ахмадууд emongolia.mnebarimt.mnehalamj.mn халамжийн нэгдсэн системд хүсэлтээ гаргаж "Насны хишиг"-ээ авах боломжтой юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна