Д.Ганбат: Хар тамхи хэрэглэсэн жүжигчин, дуучин, улстөрчдийн хүүхдийг телевизээрээ гаргахгүй байх тал дээр Н.Онон анхаарах хэрэгтэй

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/14

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Ерөнхийлөгчийн зүгээс зөв зүйтэй хүмүүсийг санал болгож байна гэж үзэж байна. Лам нар, хошин шогийн жүжигчид их амжилттай явдаг. Их сайн ч ажил хийдэг. Н.Онон бас хуулийн боловсролтой юм байна. Анкетаас нь харлаа. Тэр байтугай Украинд хошин шогийн жүжигчин Ерөнхийлөгч хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг сайн ажиллана гэж найдаж байна.

МҮОНРТ татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг. Тиймээс хар тамхи хэрэглэсэн жүжигчин, дуучин, улстөрчдийн хүүхдийг телевизээрээ гаргахгүй байх тал дээр Н.Онон анхаарах хэрэгтэй.

Нэр дэвшигч Н.Онон: Хар тамхитай тэмцэх тал дээр тодорхой арга хэмжээ авч, нэвтрүүлэг хийх нь зайлшгүй хэрэгтэй байх. Хар тамхи хэрэглэсэн уран бүтээлчдийн телевизээр гаргахгүй байна гэдэг дээр хариулж мэдэхгүй байна. Тэрийг судлах хэрэгтэй болов уу гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Хоёр нэр дэвшигчийн хувьд соёл урлаг, түүх уламжлалын тал дээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс гэж үзэж байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл гэдэг байгууллага хоёр хуваагдаж хэрүүл хийдэг, хурлаа хийж чаддаггүй, байгууллагынхаа төсвийг баталж өгч чаддаггүй. Сүүлийн үед энэ байгууллага байнга шүүхдэлцэж байна. Ирэх долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн тайланг авч хэлэлцэнэ.

Ер нь гишүүд МҮОНРТ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байгаа. Энэ хуульд Үндэсний зөвлөлийн гишүүн зургаан сарын турш хуралдаа оролцохгүй бол чөлөөлнө гэдэг заалттай. Таван сар хуралдаа оролцохгүй байж байгаад нэг очоод ахиад таван сар очихгүй байж болох зохицуулалттай. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна