Н.Онон: Хоёр хуваагдсан газар очиж буйгаа сонссон, хаана нь нэгдэхээ мэдэхгүй байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/14

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна.

Яг одоо “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үндэсний зөвлөлийн гишүүд болох Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Н.Онон, Д.Жавзандорж нар нэр дэвшээд байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Монгол Улсын Ерөнхийлөгч МҮОНРТ рүү хүн шахахгүй л дээ. Тийм учраас нэмэр болчих хүн санал болгож байгаа гэж үзэж байна, дэмжиж байна.

Гол нь та хоёр юу руу очиж байгаагаа мэдэж байна уу. Тэндхийн нөхцөл байдлыг судалсан уу. Хоёр талд хуваагдчихсан гэдгийг нь мэдсэн үү. Аль талд нь орох вэ.
Үндэсний зөвлөл гэдэг дарга томилох асуудал хэлэлцдэг. Маш олон хүн авч хаясан. А.Бүрэнбаатар гэж мэргэжлийн залуу ажиллах гэхээр янз бүрээр бооно. Төсвийг нь баталж чадахгүй. Буруу, зөрүү юм хийсэн бол тэрийг нь гаргаж ирэх хэрэгтэй, тэгж чадахгүй. Хуралдааны ирцийг бүрдүүлэхгүйн тулд гадаад руу хүртэл явчихаж байна.

Тэгэхээр та хоёр аль нэг талд нь орж болохгүй. Очоод Үндэсний зөвлөлийн хэнтэй нь ч битгий уулзаарай. Уран бүтээлчидтэй нь уулзаарай” гэлээ.

Н.Онон “30-аад жил ажиллахдаа МҮОНРТ-тэй нягт холбоотой байж ирсэн. Уран бүтээлчид гэдэг цаг наргүй ажилладаг хүмүүс. Би тухайн асуудлыг сонссон. Хоёр хэсэг хуваагдсан гэдгийг би сонссон. Аль нэг талд орно гэхээс илүү олон нийтийн эрх ашгийн төлөө л ажиллана гэж бодож байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна