Японы 120 жилийн түүхтэй түргэн хоолны сүлжээ ресторан “Yoshinoya” Монголын зах зээлд нэвтэрлээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/14

Энэхүү сүлжээ ресторан нь АНУ, БНХАУ, Сингапур зэрэг дэлхийн 12 улсад 2100 гаруй салбартай юм байна. Улаанбаатар групп “Yoshinoya”-ийн албан ёсны франчайз эрхийг авснаар 13 дахь улсдаа салбараа нээжээ. Тус компани энэ онд багтан гурван салбар, харин ирэх таван жилд нийт 15 салбар нээхээр төлөвлөсөн байна.

Дотоодын зах зээл дэх бусад түргэн хоолны ресторантай харьцуулбал одоогоор “Таван богд фүүдс” компанийн нэвтрүүлсэн “KFC” ресторан 14 салбарт үйл ажиллагаа явуулж байна. “Yoshinoya” рестораны хувьд брэндээрээ дамжуулан монгол махыг олон улсын зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байгаа гэдгийг тодотгож байлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна