Өнгөрсөн онд 22,3 тн ямаа, хонь, адууны мах экспортолжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/14

Цар тахлын улмаас үхрийн махны экспорт сүүлийн хоёр жилд зогссон. Харин 2020 онд 40,5 тн, 2021 онд 22,3 тн ямаа, хонь, адууны мах экспортолсон байна.

Статистик мэдээнээс харахад 2021 онд нэг кг махны гаалийн үнэ 6300-8100 төгрөг байгаа бөгөөд энэ нь худалдагч, худалдан авагч талуудын хооронд хийсэн гэрээ, хэлцлийн үнэ юм. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7, 8.1, 16 дугаар зүйлд заасны дагуу гаалийн байгууллагаас мэдүүлсэн үнийг шалгаж тодорхойлдог гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна